2009-10-18 13:33:57
Акордион: Ангола болон Хэжёонал стилийн талаар ярих нь нарийн төвөгтэй юм. Ингэж хэлэх учир нь, өнөөгийн бидний ангола, хэжёнал гэж дуудаад байгаа зүйл маань, 30 жилийн өмнөх миний харсантай огт адилгүй байгаад юм. Хэжёнал гэвэл Бинбан бий болгосон тэр зүйл хэдий ч, орчин үед тухайн хүн өөр өөрсдийн нүдээр харж, баяжуулан тус тусын замаар явж байна даа.
Камиза: 79 онд япон хүний хооронд болсон нэгэн явдалыг яриач…
Акордион: Хүлээ хүлээ, өнөөдөр тиймэрхүү юм ярих гэж энд ирээгүй юм шүү… Санасанаас бидний үед эмэгтэй капоэйрист байгаагүй юм байна. Тухайн үед капоэйра нь гагцхүү эрчүүдийн “юм” байжээ. Харин одоо үед Америк болон Европод эмэгтэй капоэйристын тоо аажим аажимаар өсөж байна. Энэ нь эсрэгээрээ бразил хүүхнүүдийг зоригжуулах биш үү.
Камиза: Би эргээд Бинбан сургуулийн талаарх яриандаа ормоор байна. Сарын төлбөрийн тухай юм. Гол асуудал нь сургууль байгуулагдсан газар ажилгүйчүүд дүүрэн байсан. Тэд капоэйрад суралцах сонирхолтой байсан ч, төлбөрөө төлөх хүсэлгүй байсан юм. Бинба “ Сонсож бай. Сурмаар байгаа бол яг таг сарын төлбөрөө төл. Мэдээж мөнгөтэй болохын тулд ажил хийх хэрэгтэй. Хэрвээ оюутан бол өөр хэрэг. Ажилгүй залхуу этгээдийг өршөөхгүй ” гэж хэлж байсан юм даа. Түүний зөв байсан юм.
Засгийн газраас ч тэр, захиргааны байгуулагаас ч тэр Бинбад ямар ч дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй байсан. Тэр аж амьдралаа залгуулах үүрэгтэй эр хүн, яахаараа бусдад үнэгүй заах ёстой гэж.
Асордион: Бинбан сургууль, Баия мужийн хүн амын нүүр царай болж байсан. Өөрөөр хэлбэл ихэнх нь негрүүд байлаа. Над мэтийн цагаан арьстангууд тун цөөхөн. Заавал тодорхойлон хэлэх нэг зүйл бол үнэхээр ядуу нь ч олон байсан. Энэ бол Баия мужийн үнэн төрх байлаа. Над мэтийн дунд давхаргийн хэдхэн л хүн байсан даа. Бинбан сургууль гэлтгүй, Пасчинян сургуульд ч мөн адил нөхцөл байдал иймэрхүү байсан.
Камиза: Мэстри Бинба, мэстри Пасчинян аль нь ч тэр Капоэйраг толгойлж байгаагийнхаа хувьд, захиргааны байгуулагаас үзүүлвэл зохих тусламж, дэмжлэгийг авч чадаагүй юм.
Бинба хамгийн анхны Капоэйран сургуулийг Баияд нээсэн. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа хятад, японоос дорно зүгийн бие хамгаалах урлаг орж ирсэн юм. Ингээд сурагчдын нэлээд нь дорнын тулааны урлагт татагдаж, капоэйра чирэгдэж эхэлсэн дээ. Эцэст нь Бинба Goias-д |Гоиас-газрын нэр| капоэйра заах урилга хүлээн авсан. Тэр үед Бинба хэдий 70 насыг гарчихсан байсан. 1973 онд намайг гадаадад байхад, Бинба 1 жилийн дараа Баия дахь сургуулиа зараад, Гоиас-д шинэ амьдралыг эхэлүүлэхээр |энэ нь аз туршсан хэрэг байсан ба үүнээс өөр амьдрах аргагүй хэцүү байдалтай байжээ| нүүсэн.
Акордион: Би дахин тэмдэглэн хэлэх зүйл байна. Бразилчууд, өөрсдөд маань байгаа “зүйл”-ээ зүй ёсоор үнэлэх хэрэгтэй байна. Хичээнгүйлэн тунгааж, хэрхэн үнэлэх ёстойг ойлгоогүйгээс, мэстри Бинба, мэстри Пасчиня аль аль нь, өөрсдийн амьдралыг золиослохоос өөр аргагүй болсон гэж боддог. Засгийн газраас огтхон ч анхаарал хандуулаагүй юм. Харин засгийн газрын өмнөөс Капоэйраг авч үлдэхийн төлөө өөрсдийн бүхий л чадлаар тэмцэж байсан юм.
Эцэст нь хэлэх нэг зүйл байна. Би тийм ч их мөнгө хураагаагүй. Овойж оцойтол мөнгө хураасан багш гэж дуулаа ч үгүй. Гэсэн ч яаж ийгээд болгоод л байна. Бинба, Пасчиня үгээгүй ядуу яваар өнгөрсөн. Бид мэтийн гадаадад байгаа капоэйристууд улам эвлэлдэн нэгдэж, бие биеэ хүндэтгэн, харилцан туслалцаж явах ёстой юм. Бас, бид бүгдээрээ нэг л зүйлийн төлөө зүтгэж байгаа гэдгээ ухамсарлан, бүх капоэйристын эв нэгдэлийг эрхэмлэх хэрэгтэй байна.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: