Зураг

Капоэйран мастерууд өгүүлж байна.|үргэлжлэл 2|
Асордион: Форматүра бол бидний капоэйран замнал дахь үнэхээр гайхалтай агшин юм. Мэстри Бинбад хэдэн зуун шавь байсан хэдий ч, тэдний ихэнх нь форматүра дуусахтай зэрэгцээд бэлтгэлд ирэхээ байдаг байсан. Гэвч форматүра болох тэр өдөр л хөгжөөн, сэтгэл хөдлөл дээд зэрэгтээ хүрдэг байлаа. Нордэсчи Дэ Амаралина |газрын нэр| дөхөөд ирэхэд, бэринбаун дуу сонсогдохтой зэрэг бүх бие чичрээд, булчин шөрмөс чивчрээд эхэлдэг байлаа. Ер бусын далдын хүч бүгдийг эзэмдэж, жижигхэн бэлтгэлийн танхимд, томоос том үйл явдал болдог байжээ.
Камиза: 6, 8 сар эсгүл 1 жил хичээлэлээд капоэйрад бүрэн суралцсан гэж хэлж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Форматүра дуусангуут Иуна жоогон |luna jogo| бэлтгэл эхлэдэг байлаа. Энэ жирийн жоого хийхээс эрс ялгаатай ба ингэхдээ Бинба тусгай алхалт хийхэд анхаардаг байсан.
   Үнэндээ форматүра дууссаны дараа, капоэйран жинхэнэ сорил эхэлдэг гэж болно. Иуна жоогонд Формадо л орох эрхтэй байлаа. Яагаад гэвэл энэ жоого уран гоё хөдөлгөөнөөрөө ялгарах ёстой төдийгүй, акробат болон газартай ойрхон хөдөлгөөн хийдэг байсан. Иуна бол тусгай түвшинд хүрсэн капоэйрист оролцох жоого бөгөөд форматүра үеийн жоогоноос эрс ялгарна.
   Бинба өөрийн гэсэн капоэйра заах аргатай байсан. Эхлээд биеийн байрлал босоо үеийн мэх, хөдөлгөөн зэргийг хийж чаддаг болсоны дараа их бие газарт ойрхон |гар шаланд хүрсэн байрлал г.м| байх үед эзэмшвэл зохих мэх, хөдөлгөөнийг заадаг байсан. Хачин жигтэй яриа үүсгэх санаа байхгүй ба би Бинбан сургуулиас төрсөн капоэйрист төдийгүй түүнд хязгаар үгүй талархаж явдаг. Гэвч миний хувьд Капоэйра бол нэг л зүйл юм. Өөрөөр хэлбэл их бие босоо болон нам ямар ч байрлалтай үед жоого хийх чадвартай байх ёстой гэж боддог. Зөвхөн аль нэгийг нь хийж чаддаг наадагчийг жинхэнэ капоэйрист гэж хэлэмгүй санагдана.
   Капоэйра бүхий л талаараа төгс байх ёстой гэж боддог. Миний харж байгаагаар, Бинбан олонхи шавь төгс капоэйрад суралцах боломжоор дүүрэн байсан төдийгүй, дараа нь капоэйран хөгжлийн төлөө яваагүй юм шиг төсөөлөгддөг…

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зураг

Ангола стилээр наадаж байна.