Зураг

Капоэйран багш нар хүүрнэж байна. |Үргэлжлэл|
Мэстри Камиза |Мэстри Камиза мөн Бинбан анхны шавь нарын нэг бөгөөд Капоэйран хамгийн том групп болох “Abada capoeira”-н толгой билээ.|
   Мэстри Бинба хэлэхдээ капоэйрист хэдий чинээ уян хатан байна төдий чинээ сайн гэдэг байсан.
   Мэстри Бинбан тухай ярих үед заавал дурдах ёстой хоёр зүйл байна. Нэгдүгээрт тэр капоэйран түүхэнд анхны капоэйран сургуулийг бий болгосон. Хоёрдугаарт тэрээр капоэйра заах аргачлал боловсруулсан юм. Бинбагаас өмнө капоэйрад, уйгагүй жоого хийх, тэндээс явцын дунд суралцдаг байлаа. Одоо ч гэсэн Баия мужийн зарим Анголан сургуульд энэ уламжлал байсаар байгаа. Бинбан гавъяа олон хэдий ч онцгойлон дурдууштай нь, сэкүэнсиа-г |sequencia| зохиосон явдал гэж боддог. Тэндээс л бид капоэйран анхны алхамуудаа хийж байсан. Харин харамсалтай нь одоо үед барагтай хэрэглэгдэхээ байжээ.
Сэкүэнсиа |sequencia|: Хоёр капоэйрист өөр хоорондоо тасралтгүй ээлжилэн, мэх болон капоэйран довтолгоон, хамгаалалт, хууралт, алхалтыг холбосон загвар хөдөлгөөн юм.
   Үндсэн мэх, сэкүэнсиа сурсаны дараа форматүра-д шилждэг байсан. Мэстри Бинбан хувьд капоэйра нь, Бразил үндэстэний бие хамгаалах урлаг байх ёстой байсан юм. Тийм ч учраас шаланд гар хүрэх, эс хүрэх хөдөлгөөнийг ямар үед, хэрхэн хийхэд нэлээд анхаарлаа хандуулдаг байсан юм. Ойролцоогоор 8 сараас 1 жилийн хугацаатай сэкүэнсиад суралцсаны дараа форматурад оролцдог байлаа.
Форматүра |төгсгөлийн шалгалт|: Бинбан сургуульд, долоо хоногт 3 удаа, 1 цагаар ойролцоогоор 6 сар бэлтгэл хийсэнээр үндсэн сургалт дууссанд тооцдог байжээ. Энэ түвшинд хүрсэн сурагчид Нордэсчи Дэ Амаралина дүүрэгт байдаг сургуульд дуудагдан, Форматүра-д оролцох эрх авах сорилтонд ордог байжээ. Сорил долоо хоног бүрийн бүтэн сайнд болно. Ингээд 4 долоо хоног дамнан, 4 удаа шалгуулсаны дараа, төгсөлтийн шалгалтанд орох эрх бүхий капоэйристын нэрийг дууддаг байжээ.
   Форматура бол капоэйрист нарын баярт, хүсэн хүлээсэн өдөр юм. Сорилд оролцогчид бүгд цагаан өмд, цамц өмсдөг. Баяр үзэхээр ирсэн зочидод капоэйран элдэв үзүүлбэрийг алдаа мадаггүй үзүүлж, цагаан хувцасаа бохирдуулалгүй жоого хийж, тэмдэг булаацалдаанд, өрсөлдөгчдөө тэмдэгээ алдалгүй наадаж чадсан тэр капоэйрист, Бинбан жинхэнэ |албан ёсны| шавь буюу формадо |formado| болдог байжээ.
   Форматүрын үеэр 2 гол үйл ажиллагаа болдог. Эхний сорилт бол цагаан хувцас өмсөөд жоого хийнэ. Ингэхдээ хувцасаа бохирдуулахгүй байх ёстой. Дараа нь тэмдэг булаацалдах сорил юм. Бидний цээжинд тэмдэг зүүж өгөх бөгөөд хоёр этгээд жоого хийхтэй хамт, өөрийн тэмдэгийг алдахгүй байх, өрсөлдөгчийнхөө тэмдэгийг мултлан авахыг эрмэлздэг. Миний үед тэмдэг булаацалдах сорил болдог байсан. Харин яваа яваандаа элдэв осол |гэмтэл, бэртэл| гарах болсоноор энэ сорилыг хийхээ больсон юм.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зураг

Ангола стилээр наадаж байна.