2009-10-04 11:55:19
Энэ удаа капоэйран мэстри багш нарын санаа бодлыг цуврал болгон сонсгох гэж байна. Тэд капоэйра урлагийн ээдрээт түүхийг сэтгэл харамгүй өгүүлэх амьд гэрч төдийгүй санал зөрөөтэй олон асуултанд өөр өөрийн үзэл, онолтой агаад чих тавин чагнахгүй байхын аргагүй билээ.
Мэстри Акордион |Mestre Acordeon|, Мэстри Камиза |Mestre Camisa Roxa| нар Мэстри Бинба-н тухай өгүүлж байна.

Мэстри Акордион |Тэрээр мэстри Бинба анхны шавь нарын нэг бөгөөд 1960 оноос Grupo Folclorico da Bahia-г бий болгожээ. |
Мэстри Бинба 1883 онд Баия мужад төрсөн. 10-н настайдаа Капоэйрад суралцаж эхэлсэн гэдэг. Түүний багш зэрэг бүсгүй хар арьст капоэйрист байжээ.
Капоэйра урлаг бол Африкын иргэдээс, Бразилчуудад үлдээсэн үнэт өв, соёл юм. Хүссэн ч хүсээгүй ч Бразил орныг Африкын Негрүүд бий болгосон гэдэг нь гарцаагүй үнэн. Би негр биш, харин олон олон цус холилдсон Бразил иргэн. Тэгэхдээ одоо миний оршин байгаа нь хар арьст негрүүдтэй салшгүй холбоотой ба тэдний нөлөө маш их. Бразилчууд үүнийг хүлээн зөвшөөрч,негрүүдэд улам улам хүндэтгэлтэй хандах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл бидний уг гарвал хэрхэвч Европын “зүйл” биш шүү дээ.
Мэстри Бинба, Африк гарвалтайгаа мэддэг байсан төдийгүй капоэйраг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй байх үед ч, энэ тухай бахархал болгон өгүүлдэг байсан. Бидэнд ч энэ чанар нь хүчтэй нөлөөлсөн.
Капоэйраг хуулиар хориглож байсан цаг үед капоэйран сургууль байгуулана гэдэг амь дүйсэн хэрэг байлаа. Харин Мэстри Бинба ухаан сийлж “Биеийн тамирын төв” гэгчийг байгуулах өргөдөл гаргаж, тэндээ капоэйра зааж эхэлсэн билээ. Түүний хийх бүтээх дүүрэн хүсэл эрмэлзэл, капоэйрад бүхнээ зориулсан мятрашгүй санаа сэтгэл зэрэг нь шавь бидэнд өвлөгдөж, өнөөгийн бидний мэдэх капоэйра хэжёонал |regional|урсгал бий болсон юм.
Миний хувьд, Мэстри Бинба капоэйрад “шинэ зүйлийг бий болгосон уу? үгүй юу?” гэх талаар тэгтлээ асуудал болгон маргалдах хэрэг үгүй гэж боддог. Харин заавал онцлоход, тэрээр Капоэйра заах өөрийн гэсэн аргачилалтай байсан. Өөрөөр хэлбэл Капоэйрад буй хамгийн “сайн” гэсэн бүгдийг уламжлан авч үлдэхийг хичээсэн юм. Тухайлбал нэг мэстри капоэйран бие хамгаалах талаас нь чухалчилдаг байхад, өөр нэг багш, бүжигт талаас нь, эсгүл ёслолт зан үйлийн шинжийг илүү чухалчилах зэрэг багш бүр капоэйраг ямар нүдээр харахаас их зүйл шалтгаалана. Харин мэстри Бинба тэмцэл, тулаант чанарт маш их дуртай нэгэн байсан юм. Тийм ч учраас өөрийн сургуульдаа энэ талыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байсан. Үүнээс капоэйра Хэжёонал бий болсон.
Тухайн үед капоэйран ертөнцөд Хэжёонал стиль, содон бас өөр байж чадсан. Гэхдээ орчин үеийн Хэжёонал стиль, мэстри Бинбан бий болгосон Хэжёонал гэж хэлэмгүй өөрчлөгджээ. Түүчлэн бидний үеийн ангола, одоогийн ангола ч эрс ялгаатай харагддаг. Мэстри Бинбан үед, хоёр тоглогчийн хоорондын зай ойрхон байсан. Өнөөг хүртэлх хөгжлийнхөө явцад энэ зай аажим аажим холдсоор байна.
Капоэйран талаар бидний мэддэг зүйл өчүүхэн бага бөгөөд үнэндээ капоэйран өдийг хүртэл мэдэгдээгүй нууцлаг тэр л зүйл сонин бас чухал гэж бодож байна. Эндээс бид суралцах хэрэгтэй юм. Эцсийн эцэст, явж явж капоэйран талаарх мэдлэг гэдэг бол тухай хувь хүний зан байдал, ертөнцийг үзэх үзэл, туршлагаас бий болдог эд юм.
үргэлжлэл бий...



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: