
Мэстри Нэнэл |Mestre Nenel : Manoel Nascimento Machado| дүү болон хэсэг багш |мэстри| нарын хамтаар, эцэг Бимбан бий болгосон Хэжёнал стилийг чадах чинээгээр цэвэр авч үлдэн, цааш дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Сур: Анх Капоэйрад хэрхэн хөл тавьсан бэ?
Нэнэл: Хөлд орохдоо л капоэйран сургуульд орсон байлаа. 1966 онд хичээллэж эхэлсэн. 67 онд 6 настайдаа формадо |Мэстри Бимбан жинхэнэ шавийг формадо гэх ба хэд хэдэн тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд энэ эрхэм гуншинг авдаг| болсон.
Үүний дараа Нордэсчи Дэ Амаралинад |газрын нэр| болдог капоэйран шоу, энд тэнд зохиогддог үзүүлэх тоглолтонд оролцох болсон. Тэр үеэс эхлэн гэрийн ажилд оролцох, капоэйран хөгжмийн зэмсэг хийх зэргээр аавдаа тусладаг байсан.
1973 онд Goias руу |Гоиас-газрын нэр| нүүгээд удаагүй байхад аавийн бие муудаж, ах бид 2 сургуулиа үргэлжлүүлэн авч явахаас өөр аргагүй болсон. Ингээд 74 оны 2 сарын 5-нд аав маань бурхан болсон. Аав, өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол, намайг асарч байхыг хүргэн ахаас гуйсан байсан. Ингээд би хүргэн ах, эгч, охиных нь хамт Бразилд |хотын нэр| амьдрахаар болж, тэнд анхныхаа сургуулийг нээсэн. 77 онд Салвадорт буцаад очсон байхдаа, үе үе ямар нэгэн арга хэмжээ, зарим тэмцээнд оролцохоос хэтрэхгүй байлаа.
84 онд аавын шавь байсан мэстри Мойза-гаас, сургуульдаа хичээл заалгуулах урилга авсанаар, капоэйрад эргэн ирж, идвэхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
86 онд одоогийн групп болох “Associacao de Capoeira filhos de Bimba” байгуулж, явцын дунд “Filhos de Bimba Escola de capoeira” болгон өөрчилж, одоо “Мэстри Бинбан” сан болон “Капоэйра” төсөлийн төлөөлөл болон ажиллаж байна.
Сур: Өнөө үед байдал ямаршуухан байна даа?
Нэнэл: Эцгийн “бий болгосон” бүхнийг, тэр л хэвээр нь түгээн дэлгэрүүлэхийг чадах чинээгээрээ хичээж, бодож байна. Хилийн чанадад капоэйран дуу болон хөгжмийн зэмсэг хэрхэн хийх талаарх сургалт явуулахын хамт эцгийн үзэл санааг |философи| дэлгэрүүлэхээр эрмэлзэж байна.
Сур: Мэстри Бинбан бий болгосон хэжёнал, одоо үеийн хэжёналыг харьцуулан үзээд юу хэлэхсэн бол?
Нэнэл: Бинбан хэжёналыг, орчин үеийн хэжёналтай харьцуулах гэдэг нь утгагүй яриа. Яагаад гэвэл Хэжёнал гэдэг бол аавын “бий болгосон” тэр л “зүйл” юм.
Сур: Өөрөөр хэлбэл зарим капоэйрист өөрийн нээсэн “зүйл” –ээ, Бинбан капоэйрад байсан мэтээр холбож яриад байх шиг санагддаг. Энэ талаар юу гэж бодогддог вэ?
Нэнэл: Өдийг хүртэл “нээлт” гэж хэлэгдэхээр зүйл хараагүй л байна.
үргэлжлэл бий.


































Мэстри Камиза |Мэстри Камиза мөн Бинбан анхны шавь нарын нэг бөгөөд Капоэйран хамгийн том групп болох “Abada capoeira”-н толгой билээ.|
